Название | Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол |
---|---|
Автор произведения | Paul Valent |
Жанр | Личностный рост |
Серия | |
Издательство | Личностный рост |
Год выпуска | 0 |
isbn | 9788835421696 |
Валент 1962 онд анагаахын сургуулиа дүүргэн улмаар 1967 онд Англи улсад сэтгэл судлалын сургууль төгсжээ. 1970 оноос Валент Австралид буцаж ирээд томоохон эмнэлгүүдийн түргэн тусламжийн хэлтэс болон хувийн салбарт ажиллаж байв.
Тэрээр сэтгэлзүйн анагаах ухаан, стресс, цочролын талаар онцгой сонирхон судалсан ажээ. Тэр Австрали Азийн Стресс Цочролын Нийгэмлэгийг үүсгэн байгуулан хожим ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан бөгөөд Мельбурн дахь Холокостоос Амьд Үлдсэн Хүүхдүүд бүлгийг үүсгэн байгуулж ерөнхийлөгчийн албыг хашиж байв.
Валент сэтгэл зүйн эмчилгээ цочролын талаар олон тооны ном, товхимол, номын бүлгүүдийг бичсэн байдаг (www.paulvalent.com). Түүний хамгийн сүүлийн бүтээл нь тус номын өмнөтгөл болсон Цар Тахлын Үеийн Сэтгэцийн Эрүүл Мэнд бүтээл юм.
Жуан Мойсес де ла Серна
Жуан Мойсес де ла Серна бол Сэтгэл Судлалын Ухааны Доктор, Мэдрэл Судлал болон Биологи Зан Үйл Судлалын Ухааны Магистр юм. Онлайн сургалтын Нэмэлт Нэмэлт Факультет.
Одоогоор, түүний судалгаа COVID-19-т нөлөөлж болзошгүй хүчин зүйлүүд ба SARS-CoV-2 туссаны дараах Богино болон Урт Хугацааны Сэтгэлзүйн болон Мэдрэлийн хүндрэлд учруулах хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулж байна.
Researchgate.net сайтын үзүүлэлтээр тэр 2020 онд Испанийн хамгийн их уншигдсан бүтээлийн зохиогч болжээ.
Испанийн Шинжлэх Ухааны талаар бичдэг хамгийн алдартай зохиогч, de la Serna нь Сэтгэл Судлал болон Мэдрэл Судлалын талаар AD; PD; ASD; ADHD; EQ; MSD; HiQ зэрэг сэдвүүдийг оролцуулаад гуч гаруй ном хэвлүүлсэн. 2020 онд тэрээр Цар Тахлын үеийн Сэтгэлзүйн Байдал, Цар Тахлын Үед Эрүүл Мэндийн Ажилтны Сэтгэл Зүйн Төлөв бүтээлүүдийг бичсэн.
2020 онд тэр Цар Тахлын үеийн Сэтгэл Зүйн Байдал болон Цар Тахлын Үед Эрүүл Мэндийн Ажилтны Сэтгэл Зүйн Хэтийн Төлөв номуудыг бичжээ.
Өмнөх үг
Хүмүүс COVID-19 цар тахлыг урьд өмнө нь гарч байгаагүй өвчин гэж ярьдаг. Гэсэн хэдий ч ерөнхийд нь харвал бусад цар тахлын өвчин, стресс, цочрол гэмтэлтэй төстэй шинж чанартай байна. Үнэндээ стресс, цочрол гэмтлийн нөхцөл байдал нь бусад зүйлсийг нь тодорхой болгодог.
Бид стресс, цочрол гэмтлийг судалдаг шинжлэх ухааны оргилд хүрээд байгаа. Энэхүү номонд өнөөгийн цар тахлын өвчин тухайн шинжлэх ухаанд хэрхэн нөлөө үзүүлж, хувь нэмрээ оруулж байгааг харуулах болно. Өөрөөр хэлбэл, энэхүү цар тахлын үед хүн бүр, нийгмийн бүлэг бүр өөрсдийн зовлон зүдгүүрийг өөр өөр өвөрмөц юм шиг санадаг боловч үнэн хэрэгтээ тэд бидний нэгдсэн мэдлэгийн санд байгаа бусад зовлон зүдгүүртэй адилхан юм.
Уг номонд дэлхийн хоёр өөр газраас ирсэн хоёр эрдэмтэн, цочрол, стрессийн талаархи мэдлэгээ нэгтгэн ашиглаж, одоо хийж буй ажиглалтаараа тус цар тахлыг ойлгохоор уулзжээ.
Бүх стресс цочролын нөхцөл байдал адил тул цар тахлын сургамж нь стресс, цочролын бусад нөхцөл байдалд ашиг тусаа өгөх болно. Тиймээс энэхүү номын агуулга нь цочрол гэмтлийн бүх нөхцөл байдалд хамаатай юм.
Тус ном доор дурдсан бүлгүүдээс бүрдэнэ. 1-р Бүлэгт өмнөх гэмтлийн нөхцөл байдлыг авч үзсэн бол 2-р Бүлэгт үүнийг цар тахалтай харьцуулсан болно. 3-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн нэр томъёог танилцуулж, цар тахлын үед хэрэглэнэ. 4-6 Бүлгүүдэд стресс, цочрол гэмтлийн үйл явц, үр дагаврыг үүрнээс нь олон улсын түвшинд хүртэл судалж үздэг. 7-р Бүлэгт үхэл ба тэсвэрийн хоорондын диалектикийг судалж үзсэн бол 8-р Бүлэгт өмнөх бүлгүүдийг нэгтгэн дүгнэсэн. Эцсийн 9-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн ойлголтыг COVID-19-ийн үр дагаврыг эмчлэх, эдгээхэд зориулагдсан.
Гарчиг
Бүлэг I. Стресс цочролын янз бүрийн нөхцөл байдлууд -гамшиг, дайн, Холокост гэх мэт.
Бүлэг III. Стресс, Цочролын хэл; Цар тахлын үед хэрэглэх нь
Бүлэг IV. Цар тахлын Үр дагаварыг Мэдэрч Эхлэх
Бүлэг V. Цар тахлын Үр дагаварыг Мэдрэх Үйл Явц.
Бүлэг VI. : Цар тахлын Эсээс Олон Улсын Улс Төр хүртэл
Бүлэг VII. Нас баралт ба Илаарших Чадвар.
Бүлэг VIII. Цар Тахлын Стресс Цочролын талаархи Ерөнхий Ойлголт. Дүгнэлт.
Бүлэг IX. COVID-19 –ийн Үр дагаварыг Эмчлэх, Эдгээх
Бүлэг I. Стресс цочролын янз бүрийн нөхцөл байдлууд – гамшиг, дайн, Холокост гэх мэт.
Паул Валент
COVID-19 цар тахал 2020 оны эхээр гарч эхэлсэн. Эхэндээ бид үүнийг бусад ханиад томуунаас илүү муу зүйлгүй өөр нэгэн титэм вирус гэж бодож байсан болохоор найдаж орхисон. Биднийг нөмрөн авах хүртэл бид ойшоогоогүй бөгөөд, дараа нь бид халдвар,